/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / БАЯР НААДАМ, АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ

БАЯР НААДАМ, АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ

БАЯР НААДАМ, АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ

Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Баяр наадам, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад нийт 14315 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 474, зөрчлийн шинжтэй 11061, ослын шинжтэй 80 дуудлага бүртгэгджээ. Нийт гэмт хэргийн гаралтыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэг 24.5 хувь, танхайрах гэмт хэрэг 93.1 хувь, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 36.5 хувиар, залилан мэхлэх гэмт хэрэг 33.3 хувиар тус бүр буурчээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбайн орчимд бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 260 хүүхдэд асран хамгаалагчийнх нь утасны дугаар бүхий бугуйвчийг зүүж, 84 хүүхэд төөрснийг бүртгэн авч, эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна. Хүүхэд төөрсөн дүн мэдээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 203 нэгжээр буюу 68.6 хувиар буурсан байна.

Мөн Туул голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл цагдаа, онцгой байдлын байгууллагын хамтарсан завьт эргүүл ажиллуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг бүхий 1980 ширхэг зурагт хуудсыг иргэдэд тарааж, 2520 иргэнд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж, 180 иргэн, 216 автомашиныг шалгаж, 80 иргэнд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, торгууль ногдуулжээ.

Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт зөөврийн хяналтын төхөөрөмж, худалдаа, үйлчилгээ, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдах талбай, морь бариа, гарааны зурхай зэрэг шаардлагатай долоон байршилд телехяналтын камерыг тус тус суурилуулж, хяналт тавьж ажилласан нь үр дүнтэй байлаа.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
Эрэн сурвалжилж байна