/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / НҮБ-ЫН ЦАГДАА БОЛСОН МАНАЙ ОФИЦЕРУУД ТУШААЛ ДЭВШЖЭЭ

НҮБ-ЫН ЦАГДАА БОЛСОН МАНАЙ ОФИЦЕРУУД ТУШААЛ ДЭВШЖЭЭ

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, НЦГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Бат-Оргил нар цагдаагийн алба хаагчдаас анх удаа НҮБ-ын Цагдаагийн албанд тэнцэн, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Өмнөд Судан улсыг зорьсон билээ.

Тэд саяхан албан тушаал дэвшсэн байна. Дээрх хоёр алба хаагч Өмнөд Суданы нийслэл Жуба хот дахь UNMISS ажиллагааны төв штабт үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тухайн газар оронд байрлах дүрвэгсдийн хуаран буюу халуун цэгт манай хоёр офицер долоон сар гаруй хугацаанд ажиллаж буй.

Тэд саяхан албан тушаал дэвших шалгалтаа амжилттай өгч, Б.Эрдэнэдалай нь тус штабт НҮБ-ын цагдаагийн штаб хариуцсан санхүү, хяналт, шалгалтын офицер, Б.Бат-Оргил нь Цагдаагийн штабт ажиллагааны офицероор өнгөрсөн сарын 27-нд томилогдсон байна.

UNMISS ажиллагааны төв штаб нь дотроо Цэргийн, Цагдаагийн гэсэн хоёр штабтай гэнэ. Монголын цагдаагийн алба хаагчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар нь тухайн газар оронд үүрэг гүйцэтгэж байгаа олон орны цагдаагийн алба хаагчтай өрсөлдөхүйц, зарим талаараа давуу байгааг тус штабын удирдлага дүгнэж, цаашид манай цагдаагийн офицеруудаас авч ажиллуулах боломжтой гэдгээ ч илэрхийлсэн гэнэ.

Өмнөд Суданд иргэний дайнаас болж, нийтийг хамарсан өлсгөлөн, халдварт өвчин газар авсны зэрэгцээ үйлдэгдэж буй гэмт хэргийн дийлэнх хувийг төрлөөр нь устгах, хүн амины, галт зэвсэг, хар тамхины хууль бус эргэлт эзэлж буй аж. Тэнд НҮБ-аас хэрэгжүүлж буй UNMISS ажиллагаа нь дэлхийн хамгийн хүнд нөхцөлд явагдаж байгаа бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллагын алба хаагч нар нь хүлээсэн үүргээ нэр төртэй, амжилттай гүйцэтгэсээр байна.

Дашрамд дурдахад, манай Зэвсэгт хүчний 850 хүнтэй батальон цагдаагийн алба хаагчдын ажиллаж буй нийслэлээс даруй 800 км-ийн алс оршдог Бентью хотод байрлаж буй юм.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
Эрэн сурвалжилж байна