/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ДЭЛХИЙН ЦАГДААГИЙН СПОРТЫН ИХ НААДАМД МОНГОЛЫН ЦАГДААГИЙН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАЙНА

ДЭЛХИЙН ЦАГДААГИЙН СПОРТЫН ИХ НААДАМД МОНГОЛЫН ЦАГДААГИЙН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАЙНА

Дэлхийн цагдаагийн спортын их наадам наймдугаар сарын 7-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод эхлэлээ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг 17 дахь удаагийн наадамд дэлхийн 96 гаруй орны 10 мянга гаруй тамирчин олимпийн болон спортын бусад 55 төрөлд өрсөлдөж байна.

Монгол Улсын шигшээ багийхан энэ наадамд өмнө нь 4 удаа өрсөлдөж байсан. Тэд энэ удаад 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй олимпын наадамд өрсөлдөж байна.

Наадмын эхний өдөр сонгомол бөхийн төрөл болж, сонгомол, чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-ий олон удаагийн медальт, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Ш.Баянмөнх 130 кг-ын жинд мөнгө, “Хүч” спорт хорооны тамирчин, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар 80 кг-д хүрэл медаль хүртсэн.

 

 

Мөн Дархан-уул аймгийн цагдаагийн газрын цагдаагийн хошууч Х.Батхишиг /эмэгтэй/ жүдо бөхийн төрөлд Алтан медаль, жиү жицү төрөлд мөнгөн медаль, НХЖХГ-ын ахлах ахлагч Ц.Цэрэннадмид эмэгтэй жүдо бөхийн төрөлд алтан медаль, Хан-уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ахлах ахлагч Г.Жанчивдорж, Хамгаалалтын 3-р газрын ахлах ахлагч Б.Батгал, ХСИС-ийн дэслэгч Б.Батдорж нар тус тус мөнгөн медаль хүртлээ. Мөн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын цагдаа ахлах ахлагч Б.Төмөрбаатар чөлөөт бөхийн төрлийн 86 кг жинд хүрэл медаль, мөн Грек ромын сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль тус тус хүртэж манай баг тамирчид амжилт үзүүлсээр байна. Тэмцээн энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ.

 

Статистик мэдээ
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
  • 2017 оны 3 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 39612
    Гэмт хэрэг: 2222
    Захиргааны зөрчил: 118158
    Согтуугаар саатуулагдсан: 8905
Эрэн сурвалжилж байна