/ / “ӨНДӨР ДОВ”-ЫН ХЯНАЛТЫН ЦЭГ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

“ӨНДӨР ДОВ”-ЫН ХЯНАЛТЫН ЦЭГ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

“ӨНДӨР ДОВ”-ЫН ХЯНАЛТЫН ЦЭГ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт “Өндөр дов”-ын хяналтын цэг ажиллаж эхэллээ. Тус байнгын ажиллагаатай хяналтын цэгийн нээлт өнөөдөр /2017.09.21/ болж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, ЗЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, Төв аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганзориг нар оролцлоо.

Энэхүү хяналтын цэгийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж буй нь онцлогтой юм.

Энэ чиглэлийн хатуу хучилттай авто замаар хоногт 4-6 мянган тээврийн хэрэгсэл зорчдог, тэдгээрийн олонх нь ачааны автомашин байдаг аж. Улаанбаатар-Хөшигийн хөндий болон Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь аймгаас Улаанбаатар, нийслэлээс тус аймгуудыг зорьсон тээврийн хэрэгслүүд дайран өнгөрдөг.
Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-ний өдрөөс эхлэн улсын чанартай автозамд байрлах 13, орон нутгийн 19 хяналтын цэг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэлсэн.

Ийнхүү орон нутгийн замд байнгын хяналтын пост ажилласнаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад үр дүнтэй юм. Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд цахим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулан, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байна.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
Эрэн сурвалжилж байна