/ / ОРОН НУТГИЙН ХЯНАЛТЫН 13 ПОСТОНД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБА ХААГЧ НАР ЭДГЭЭР ХЭРГҮҮДИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ.

ОРОН НУТГИЙН ХЯНАЛТЫН 13 ПОСТОНД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБА ХААГЧ НАР ЭДГЭЭР ХЭРГҮҮДИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ.

ОРОН НУТГИЙН ХЯНАЛТЫН 13 ПОСТОНД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБА ХААГЧ НАР ЭДГЭЭР ХЭРГҮҮДИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ.

Төв аймгийн Баянчандмань сумын постонд үүрэг гүйцэтгэж байсан хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Чинзориг, замын цагдаагийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Э.Болдбаатар нар Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад эрхэлсэн тодорхой ажилгүй дөрвөн этгээд мансууруулах ургамлыг бэлтгээд тээвэрлэж явсныг илрүүлэн Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар шалгаж байна.
Мөн Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт байрлах Тарны гүүрний постонд 2017 оны 09 сарын 17-ны өдөр үүрэг гүйцэтгэсэн Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Баасансүрэн, ЗЦА-ны зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Бямбацэрэн, цагдаа дэд ахлагч О.Мягмарсүрэн нар айлаас хоёр ширхэг дунд гарын мөнгөн аяга, эмээлийн мөнгөн тоног, эрэгтэй хүний мөнгөн бүс зэрэг хулгайд алдагдсан эд зүйлийг авч явсныг илрүүлж, холбогдох цагдаагийн хэлтэст шилжүүлээд байгаа юм.

Дундговь аймгийн постонд 2017 оны 09 сарын 17-18 ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ш.Цэндбаатар, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Сугардорж, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Болортуяа нар 2016 оны 09 сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан гурван иргэнийг түр саатуулан шалгаж байна.
Мөн Өвөрхангай аймгийн Тарны гүүрний постонд 2017 оны 09 дүгээр сарын 13 -ны өдөр үүрэг гүйцэтгэсэн Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Баасансүрэн, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Бямбацэрэн, цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч О.Мягмарсүрэн нар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу зорчиж явсан хүн тээврийн автобусанд шалгалт хийж Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт иргэн Б бусдад хүчиндүүлсэн эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Т гэгчийг олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Төв аймгийн Лүн сумын постонд 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Оюунболд, ЗЦА-ны цагдаа зохицуулагч, цагдаагийн ахмад С.Батболд, цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Сэргэлэнбаяр нар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт иргэн Т-ийн “Соната-4” маркийн тээврийн хэрэгсэл хулгайд алдагдан эрэн сурвалжлагдаж байсныг Улаанбаатар хотоос Төв аймгийн Заамар сумаас олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна.

Төв аймгийн Баянчандмань сумын постонд 2017 оны 09 сарын 16-ны өдөр үүрэг гүйцэтгэсэн Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Эрдэнэбилэг, ЗЦА-ны замын зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Чинзориг, цагдаагийн дэслэгч Х.Мөнх-Эрдэнэ, замын цагдаагийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч М.Ганбат нар Төв аймгаас Улаанбаатар хотруу явж байсан Hino Ranger маркийн ачааны автомашинд Булган аймгийн Сэлэнгэ сумаас гарал үүслийн гэрчилгээгүй 12 куб метр мод тээвэрлэж явсныг саатуулан материалжуулан шалгаж байна гэж ШУУРХАЙ УДИРДЛАГА, АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭСЭЭС МЭДЭЭЛЛЭЭ

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
Эрэн сурвалжилж байна