/ / ЕСДҮГЭЭР САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ХОЁР ТЭМЦЭЭНЭЭС ГУРВАН МЕДАЛЬ ХҮРТЭВ

ЕСДҮГЭЭР САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ХОЁР ТЭМЦЭЭНЭЭС ГУРВАН МЕДАЛЬ ХҮРТЭВ

ЕСДҮГЭЭР САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ХОЁР ТЭМЦЭЭНЭЭС ГУРВАН МЕДАЛЬ ХҮРТЭВ

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Т.Отгонзаяа өнгөрөгч есдүгээр сард хоёр тэмцээнд амжилттай оролцож гурван медаль хүртжээ.

Тэрбээр 2017 оны есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо болсон Жюү-жицү бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн. Тэмцээний “Мастер 1” ангиллын хөх бүсний -77кг-ын жинд МӨНГӨН медаль хүртсэн бол тус ангилалынхаа Үнэмлэхүй жинд АЛТАН медалийн тавцанд зогссон юм.

Мөн дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг томоохон тэмцээн болох Азийн танхимын болон тулааны спортын наадамд амжилттай оролцож хүрэл медаль зүүсэн. Азийн олимпийн зөвлөл, Туркменистан улсын засгийн газартай хамтран зохион байгуулсан “Ашгабат 2017” Азийн танхимын болон тулааны спортын наадмын Контакт жюү-жицүгийн 85 кг жинд хүрэл медалийн эзэн болж, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсан юм.

Цагдаагийн ахмад Т.Отгонзаяа нь цагдаагийн алба хаагчийн хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлэхийн сацуу самбо, жюү-жицү бөх болон тулааны урлагаар хичээллэн, тив, дэлхийд Монгол Улсынхаа болон цагдаагийн байгууллагын нэрийг дуурсгаж яваа тамирчдын нэг.
Тэрбээр 2017 оны самбо бөхийн Улсын аварга болсон бөгөөд өнгөрөгч наймдугаар сард манай улсад анх удаа зохион байгуулагдсан “ULAANBAATAR INTERNATIONAL PRO” олон улсын жюү-жицү бөхийн тэмцээнд “Мастер 1” ангиллын хөх бүсний 85 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртсэн амжилтыг үзүүлж байсан.

БАЯР ХҮРГЭЖ, АМЖИЛТ ХҮСЬЕ.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
Эрэн сурвалжилж байна