/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА БӨГӨӨД НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Д.ЯДАМДОРЖ ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА БӨГӨӨД НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Д.ЯДАМДОРЖ ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Д.ЯДАМДОРЖ ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж 2017-11-09 ний өдөр Замын цагдаагийн албаны үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзан дарга, удирдлагуудад тодорхой төрлийн үүрэг, ажлын чиглэл өглөө.

Гудамж замд үүрэг гүйцэтгэхдээ хөдөлгөөнд оролцогчидтой зөв боловсон Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээний стандартын дагуу харьцаж, харилцааны соелын зөрчил гаргахгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллах, зөрчил гаргасан хөдөлгөөнд оролцогч нарт хариуцлага тооцохдоо хууль, дүрмийг тогтмол тайлбарлаж зайлшгүй арга хэмжээ тооцохоос бусад тохиолдолд тухайлбал хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, урсгал сөрөх зэргээс бусад төрлийн зарим зөрчилд хууль сануулах, тайлбарлах арга хэмжээг авч хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх тал дээр анхаарах шаардлагатай байгааг онцоллоо. 


Мөн удирдлагын манлайллыг дээшлүүлж, алба хаагчидтай хамтран ажиллаж, хөдөлгөөн зохицуулалтад биечлэн тодорхой цагуудад оролцон, хөдөлгөөний ачаалал нэмэгддэг оргил цагуудад бусад чиг үүргийн алба хаагчдыг нэмэгдлээр ажиллуулж, иргэдийг түгжрэл сааталгүй, аюулгүй зорчих нөхцөл, боломжоор хангаж ажиллах, цагдаагаас дарга хүртэлх бүх шатны алба хаагчид сахилга, ажлын хариуцлагаа нэмэгдүүлж ажиллах талаар үүрэг болгохын зэрэгцээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд амжилт хүсэв.
Уулзалтын үеэр Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазулаас тус албаны бүтэц, 2017 оны байдлаарх зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдал болон хийж хэрэгжүүлсэн онцлог ажил, үйл ажиллагаа, цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаар товч танилцуулсан юм.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
Эрэн сурвалжилж байна