/ / ДОРНОГОВЬ АЙМАГТ ЗАМЫН ЦАГДААГИЙН БАЙНГЫН ХЯНАЛТЫН ПОСТ АШИГЛАЛТАНД ОРЛОО

ДОРНОГОВЬ АЙМАГТ ЗАМЫН ЦАГДААГИЙН БАЙНГЫН ХЯНАЛТЫН ПОСТ АШИГЛАЛТАНД ОРЛОО

ДОРНОГОВЬ АЙМАГТ ЗАМЫН ЦАГДААГИЙН БАЙНГЫН ХЯНАЛТЫН ПОСТ АШИГЛАЛТАНД ОРЛОО


Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт аймгийн төвөөс 7 км-н зайд орон нутгийн хөрөнгө оруулалтаар Замын цагдаагийн байнгын хяналтын пост ашиглалтанд орлоо.  Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар болон бусад албаны хүмүүс оролцсон юм.


Хяналтын пост байгуулагдснаар орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын хариуцлагыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах чухал ач холбогдолтойгоос гадна энэ чиглэлийн авто замаар Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслүүд дамжин өнгөрдөг хөдөлгөөний ачаалал ихтэй гол зам юм. 
Дээрхи хяналтын цэгт Замын цагдаагийн алба хаагчдаас гадна Цагдаагийн газрын мөрдөгч, хэв журмын алба хаагчид, авто тээврийн төвийн ажилтнууд хамтран 24 цагаар хяналт тавьж үүрэг гүйцэтгэнэ.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
Эрэн сурвалжилж байна