/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС “НЭГ АЛБА ХААГЧ НЭГ НОМ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС “НЭГ АЛБА ХААГЧ НЭГ НОМ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газраас алба хаагчдын оюуны чадамж, мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор 2012 онд албаны номын сантай болсон. Номын санд баяжилт хийх ажлын хүрээнд “Нэг алба хаагч нэг ном” арга хэмжээг санаачлан зохион байгуулж, албаны номын санд түүх, уран зохиол, хууль, эрх зүй, танин мэдэхүйн чиглэлийн нийт 119 номоор баяжилт хийгдлээ.

Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 259 алба хаагч номын сангаар үйлчлүүлсэн байна.

Мөн цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байр 2016 онд номын сантай болсон бөгөөд дээрх арга хэмжээний хүрээнд номын баяжилт хийгдэж, баривчлагдсан 165 хүн номын сангаар үйлчлүүлжээ.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
Эрэн сурвалжилж байна