/ / БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН БА ХҮҮХЭД”-ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН БА ХҮҮХЭД”-ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

 

Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлан таниулах, сургуулийн насны хүүхдийг зам тээврийн осолд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх, хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал хэвшил эзэмшүүлэх, багш, нийгмийн ажилтан нарын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор 10 хоногийн хугацаатай “Замын хөдөлгөөн ба хүүхэд” хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулж байна.

Арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын 10 сургуулийн захирал, нийгмийн ажилтан нарт замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай 2 цагийн танхимийн сургалт зохион байгуулж, бага ангийн 26 сурагчийг тусгай гэрэлтдэг “Аюулгүй гэрэлтүүлэгч ханцуйвч”-ийг хэрэглэх талаар биет дадлага сургуулилтыг явуулав.

Аймгийн Албан журмын даатгагчдын холбоо 600 ширхэг тусгай гэрэлтдэг “Аюулгүй гэрэлтүүлэгч ханцуйвч”-ийг хийлгэж, сурагчдад олгож байгаа ба “Аюулгүй гэрэлтүүлэгч ханцуйвч”-ийг хэрэглэж хэвшснээр сургуулийн насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж чадах юм.

 

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
Эрэн сурвалжилж байна