/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР, ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН ХАЛААСНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЭМНЭЛЭГИЙН ГАДНА БОЛОН ДОТООД ОРЧИНОО КАМЕРЖУУЛЛАА.

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР, ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН ХАЛААСНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЭМНЭЛЭГИЙН ГАДНА БОЛОН ДОТООД ОРЧИНОО КАМЕРЖУУЛЛАА.

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР, ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН ХАЛААСНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЭМНЭЛЭГИЙН ГАДНА БОЛОН ДОТООД ОРЧИНОО КАМЕРЖУУЛЛАА.

ЦЕГ-аас 2017 онд дэвшүүлсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар үр дүнг дээшлүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн цагдаагийн газар Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран тус төвд 73 ширхэг телекамер байршуулж 24 цагаар хяналт тавин ажиллаж байна.

Эмнэлэгийн дотор хэсэг болон гадна талбайг 24 цагаар хянах хяналтын камер, чиптэй хаалга байршуулснаар иргэд, үйлчлүүлэгчдийг халаасны хулгайн гэмт хэрэг болон бусад төрлийн хулгайн гэмт халдалагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, тав тухтай аюулгүй үйлчүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Телекамерын хяналт нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн цагдаагийн хэсэг дээр байрлаж байгаа ба халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг болон үйлдэж болзошгүй этгээдүүдийг үйлдэл дээр нь таслан зогсоох, энэ төрлийн гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавин ажиллаж байгаа юм.
Нөхцөл байдалтай Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ, ГССҮТ-н захирал Т.Мөнхсайхан нар танилцаж иргэд олон нийтэд мэдээлэл хийлээ.

ГССҮТөвийн захирал Т.Мөнхсайхан хэлэхдээ байгууллагын гадна болон дотор талд хяналтын камер, чиптэй хаалга байрлуулсанаар тус төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн ая тухтай, аюулгүй үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа ба ингэснээр иргэдээс ирэх халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл тодорхой хэмжээнд буурсан. Энэ маань гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд үр дүнгээ өгч байгаа ба цаашид цагдаагийн байгууллагатай хамтран илүү өргөн хүрээтэй ажил арга хэмжээ зохион байгуулан ажиллахаа илэрхийлэв.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна