/ / “УЛААНБААТАРЫН МӨНГӨН ШӨНӨ” ЦЭНГҮҮНИЙ ҮЕЭР ТАВАН ХҮҮХЭД ТӨӨРСНИЙГ ОЛЖ ЭЦЭГ, ЭХ АСРАН ХАМГААЛАГЧИД НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ

“УЛААНБААТАРЫН МӨНГӨН ШӨНӨ” ЦЭНГҮҮНИЙ ҮЕЭР ТАВАН ХҮҮХЭД ТӨӨРСНИЙГ ОЛЖ ЭЦЭГ, ЭХ АСРАН ХАМГААЛАГЧИД НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад нийт гэмт хэргийн шинжтэй 253 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Энэ өдрүүдэд ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй иргэд шинэ оноо тайван угтлаа.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж, эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилласан юм.

Мөн хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж, “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний үеэр бага насны таван хүүхэд эцэг, эхээсээ төөөрснийг эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран пиротехникийн хэрэгслийг ашиглах зөвшөөрөлтэй “Очир-Ундраа”, “Протек” ХХК-иудын удирдах албан тушаалтан нарыг оролцуулан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, аюулгүй ажиллагаа болон иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэдэгдэл өгч, “Нарантуул”, “Дүнжингарав”, “Хархорин”, “Соёолж” зэрэг томоохон худалдааны төвүүдэд хяналт тавьж, “Нарантуул” олон улсын худалдааны төвд 58 ширхэг пиротехникийн хэрэгсэл худалдаалсан зөрчлийг илрүүлж ажиллалаа.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна