/ / ШТАБЫН ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ШТАБЫН ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиг үүргийн эрсдэлийг тодорхойлох штабын дадлага зохион байгууллаа.

Штабын дадлага нь алба хаагчдын мэргэжлийн бэлтгэлийн түвшинг дээшлүүлж, алба, нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах олон талын чадвартай болгох, хуулиар тогтоосон чиг үүргийг албан тушаалын хүрээнд бүрэн хэрэгжүүлэх арга-тактикийг сонгон бүрэн боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, оператив тооцоо судалгаа гаргахад дадлагажуулах болон “Цагдаагийн байгууллагын 2018 оны дотоод аудитын төлөвлөгөө”, “Цагдаагийн байгууллагын эрсдэлд суурилсан дотоод аудитын дунд хугацааны /2018-2020/ төлөвлөгөөнд тусгуулах эрсдэлийн үнэлгээний төслийг боловсруулахад чиглэгдэн явагдсан юм.

Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх, нийгмийн дэг журам хангах, хамтарсан ажиллагааг хөгжүүлэх, хуулиар тогтоосон чиг үүрэг, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулалт, шүүх хуралдаан, шүүхийн байрны болон яллагдагч, шүүгдэгч, ялтныг цагдан хорих байрнаас шүүх хуралдаанд, шүүх хуралдаанаас цагдан хорих байранд хуяглан хүргэх үеийн зохицуулалт, харьяалуулсан зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд гарах эрсдэл, шийдвэрлэх арга зам зэрэг найман чиглэлээр штабын дадлага сургуулилт зохион байгууллаа.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна