/ Бидний тухай / Газар нэгж / Бүртгэл хяналтын төв / Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр

“Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн сан бүрдүүлэх APPS программ хангамжид  2017 оны эхний хагас жилийн байдлаар Улсын хэмжээнд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, худалдаалах, үйлдвэрлэх, тэсэлгээний ажил, үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаас 78 аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл цахим санд бүртгэсэн байна.

Бүртгэл хяналтын төвийн даргын баталсан “Тээвэрлэлт” хэсэгчилсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотоос зүүн аймгуудад зорчих орон нутгийн замуудад 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэж буй тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийж ажилласан. Тус шалгалтаар нийт 24 тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийснээс “Мн жойн” ХХК, “Огоот” ХХК, “Ундрах транс” ХХК, “Бласт автомотив” ХХК-ний тээврийн хэрэгслүүдэд MNS 4598:2011 стандартад заагдсан авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага бүхий оч баригч яндан байхгүй, түлшний савтай гал авалцахуйц хэт ойр байрласан, түлшний савны таг болон хамгаалалт, анхааруулах дарцаг хийгдээгүй, дагалдах хэрэгслүүдийн бүрдэл дутуу, гал унтраах цохиур, тэмдэг байхгүй, гадна гэрэлтүүлэг гэрэл ойлгогч, ивүүр, гинж, ослын карт байхгүй гэх мэт зөрчлүүдийг илрүүлж энэ талаарх илтгэх хуудсыг төвийн даргад танилцуулж ажилласан.

Мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл имппорлох, үйлдвэрлэх, хадгалах, зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудад Монгол улсын тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын 2015 оны а/32/231 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үед мөрдөх аюулгүй ажиллагааны журам”-д заасны дагуу тавигдах шаардлагыг хангасан талаар шалгах, Тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн биелэлтийг хэрхэн хангаж байгаа эсэхэд шалгалт явуулах, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн хууль бус эргэлтийг олж илрүүлэх, таслан зогсоох, учирч болзошгүй хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оны 09 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Налайх, Багануур, Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газартай хамтарсан шалгалт зохион байгуулсан.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна