/ / ЦАГДААГИЙН ХОШУУЧ М.ЭНХБАЯР НҮБ-ЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОНО

ЦАГДААГИЙН ХОШУУЧ М.ЭНХБАЯР НҮБ-ЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОНО

Хойд Судан Улс дахь НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор явж буй Тусгай ажиллагааны газрын бүлгийн ахлах ажилтан, цагдаагийн хошууч М.Энхбаярт Цагдаагийн ерөнхий газрын туг гардуулах, үдэж өгөх ажиллагаа өнөөдөр боллоо.

Түүнийг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурадаа Р.Отгонжаргал, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батсайхан, Гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Ган-Эрдэнэ нар хүлээн авч уулзан, албаны нэр төрөө өндөрт өргөн, үүргээ амжилттай гүйцэтгэхийг хүссэн юм.

Цагдаагийн хошууч М.Энхбаяр өмнө нь 2012 онд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан билээ.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна