/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / “ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ-ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ НИЙТЛЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

“ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ-ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ НИЙТЛЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний комиссын хооронд байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Цагдаагийн алба хаагч-хүний эрхийг хангах нь” сэдэвт нийтлэлийн уралдааныг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 04 дүгээр сарын 12-ныг хүртэлх хугацаанд зарлаж байна.

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Хамрах хүрээ: Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагч, ажилтнууд оролцоно.

Нийтлэлийн агуулга: Манай Улс дахь Хүний эрхийн төлөв байдал болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд оролцогчдын эрхийг хамгаалах, хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход тулгамдсан асуудлыг хөндсөн, судалгаанд суурилсан, бусад алба хаагч, ажилтанд нөлөөлөхүйц, асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн байна.

Нийтлэлд тавигдах шаардлага:

  1. Хүний эрхийн онол, практикийн асуудлыг дэвшүүлсэн байх;
  2. Дэвшүүлж буй асуудал нь нотлохуйц, тодорхой тоо, баримт, судалгаанд үндэслэсэн байх;
  3. Хүнийн эрхийн үндсэн зарчим, цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүрэг, ёс зүйд нийцсэн байх;
  4. Хүнийн эрхийн болон хуулийн талаарх үг, хэллэгийг зөв томъёолон хэрэглэсэн байх;
  5. Ишлэл зүүлт, ном зүй зэргийг хийж, эрдэм шинжилгээний бүтээлийн шаардлагыг хангасан байх;
  6. Нийтлэл нь А4 хэмжээтэй, Arial фондоор, үсгийн хэмжээ 12 , мөр хоорондын зай 1.0,  4-5 хуудаст багтсан  хэл зүйн дүрмийн болон найруулгын хувьд алдаагүй, цэгцтэй байх;
  7. Зохиогчийн тухай товч танилцуулга, 9х12 хэмжээ бүхий фото зураг, холбоо барих утасны дугаарыг тодорхой бичсэн байх.

 

Нийтлэлийн шалгаруулалтын үе шат:

-  Уралдааны материалыг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 15.00 цаг хүртэл Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд цаасан болон цахим /jn_enkhee@yahoo.com/ хэлбэрээр  хүлээн авна.

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮНИЙ НӨӨЦ, СУРГАЛТЫН ХЭЛТЭС

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ

 

 

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна