/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / Өнөөдрийн сэрэмжлүүлэг: ХҮҮХЭД ДЭРГЭД ЧИНЬ ТОГЛОЖ БАЙГАА БОЛ ХАРАА БҮҮ САЛГА, ТОМЧУУДАА

Өнөөдрийн сэрэмжлүүлэг: ХҮҮХЭД ДЭРГЭД ЧИНЬ ТОГЛОЖ БАЙГАА БОЛ ХАРАА БҮҮ САЛГА, ТОМЧУУДАА

Эцэг, эхийн анхаарал болгоомжгүйн улмаас тогоотой халуун хоолонд унаж түлэгдсэн бяцхан хүү гэмтэл, шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд оршин суух хаягтай, 1 нас 6 сартай, эрэгтэй Т нь энэ сарын 11-ний өдөр гэртээ тоглож байхдаа буцалж буй тогоотой хоол руу унаж түлэгдэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд очин боолт хийлгээд гэрээр эмчлүүлж байжээ. Гэтэл өчигдөр хүүгийн бие муудаж Бяанзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирэх үедээ нас барсан аж. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Эцэг, эх, асран хамгаалагч, тухайн цаг мөчид балчир хүүхдийг харж хандаж байсан хэн нэгний хайнга, анзааргагүй, хариуцлагагүй үйлдлээс болж хорвоо дэлхийтэй дөнгөж танилцаж явсан бяцхан зүрхнүүд эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Бяцхан хүү, охиноо хайхралгүй орхисон хором бүхэнд тэд эрсдэлтэй нүүр тулж буйг санан анхаарлаар битгий дутаа. Хүүхэд дэргэд чинь тоглож байгаа бол хараа бүү салга, томчуудаа.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна