/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / “ЦАХИМ ОРЧИН- ХҮҮХЭД ХАМГААЛАЛ БА ХАМТЫН АЖИЛЛАГАА” УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЦАХИМ ОРЧИН- ХҮҮХЭД ХАМГААЛАЛ БА ХАМТЫН АЖИЛЛАГАА” УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус хэлтсээс Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хариуцсан нутаг дэвсгэрт цахим тоглоомын үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын эзэд болон үйлчилгээний ажилтнуудыг оролцуулан “ЦАХИМ ОРЧИН- ХҮҮХЭД ХАМГААЛАЛ БА ХАМТЫН АЖИЛЛАГАА” уулзалт, сургалт арга хэмжээг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хүүхэд өсвөр үе хариуцсан мэргэжилтэн Т.Мандхай “Цахим дондолт” сэдвээр, Мэдээлэл судалгааны мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Магвансүрэн цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн талаар, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюунчимэг МУ-ын ЗГ-ын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан "Цахим тоглоомын үйл ажиллагааг зохицуулах журам"-ын талаарх мэдээллийг тус тус өгч цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллахаар боллоо.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна