/ / “ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ИННОВАЦИ НЭВТРҮҮЛЭХ НЬ” ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ БОЛЛОО

“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ИННОВАЦИ НЭВТРҮҮЛЭХ НЬ” ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ БОЛЛОО

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үйлдэгдэж буй арга хэлбэрээс шалтгаалан цагдаагийн байгууллага уламжлалт арга барилаар гэмт хэрэгтэй тэмцэх боломжгүй болж, шинэлэг арга барил, ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээр ажиллах шаардлага бий болж байна.

Хэрэг бүртгэх албанаас санаачилан ХЗДХЯ, ЦЕГ-тай хамтран улсын хэмжээнд зохион байгуулсан “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд инноваци нэвтрүүлэх нь” онол практикийн хурлын хоёрдугаар шатнаас шалгарсан илтгэлүүдийг өнөөдөр /2018.05.08/ хэлэлцүүлж, шинжлэх ухаан технологийн хувьд шинэлэг, практикт хэрэгжих хууль сахиулах үйл ажиллагаанд дэвшилт гаргаж чадахуйц гурван бүтээлийг шалгаруулав.

Цагдаагийн ерөнхий газрын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдын “CompStat-хяналтын цогц системийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх нь” илтгэл нэгдүгээр байр, ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзааны “Хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд инноваци нэвтрүүлэх нь” илтгэл хоёрдугаар байрт шалгарлаа. Гутгаар байрт ШУТИС-ийн МехТИС-ийн тээврийн салбарын профессор доктор /Ph.D/ Б.Эрдэнэбатын “Нисэх төхөөрөмжийг урьдчилан сэргийлэхэд ашиглах” сэдэвт илтгэл шалгарсан.

“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд инноваци нэвтрүүлэх нь” онол практикийн хурлын эхний үе шатыг хангайн, говийн, баруун болон зүүн бүсийн аймгуудыг бүсчилсэн байдлаар хуваан зохион байгуулахад нийт 109 илтгэл хэлэлцэгдсэний 62 нь хоёрдугаар шатанд үлдээн, түүнийгээ ХСИС-ийн “Инновацийн төв”-ийн эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүн шүүж өнөөдөр толилуулсан 12 бүтээлийг тунгаан үлдээжээ.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна