/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / "БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ТҮҮНД ТАВИГДАХ СТАНДАРТЫГ СУРТАЛЧЛАХ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГА" СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

"БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ТҮҮНД ТАВИГДАХ СТАНДАРТЫГ СУРТАЛЧЛАХ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГА" СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, ХЗДХЯамны ГХУСАЗЗөвлөл, СХЗГазар, хамтран Монгол улсын стандарт "МNS 5274:2017 Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, нийтлэг шаардлага" шинэчлэгдсэн стандартыг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг сайжруулах шаардлага сэдвээр Нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг эрхлэгчидтэй уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтаар "МNS 5274:2017 Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, Нийтлэг шаардлага” стандартын зорилт, ач холбогдол, үр нөлөө сэдвээр Стандартчилал хэмжил зүйн газрын стандартын тохирлын үнэлгээний бодлогын газрын мэргэжилтэн Н.Батжаргал, “Нийслэлд үйлдэгдэж байгаа хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад хийсэн судалгаа хулгайлах гэмт хэргийн гаралтад нөлөөлөх нь” сэдвээр НЦГ-ын МШГ-ын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Амгалан-Энх, тус стандартын 8.14 дэх заалт буюу программ хангамжийн ач холбогдол сэдвээр “Менежмент Софт” ХХК захирал С.Баярцог, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн хэрэгжилт ба стандартыг хэрэгжүүлэхэд нийслэл, дүүргийн хэрэглэгчийн байгууллагын үүрэг сэдвээр НХЭАХН-ийн ажлын албаны О.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.
Уг уулзалтаар НЦГ-ын МШГ-ын ахлах мөрдөгч Ц.Чимэддагва:
- Манай улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 31.9 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Эдгээр гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийн эргэлт нь барьцаалан зээлдүүлэх газраар дамжин өнгөрч байгаа нь судалгаагаар харагдаж байна. Тиймээс барьцаалан зээлдүүлэх газруудын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, хууль зүйн зохицуулалт хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Барьцаалан зээлдүүлэх газрууд хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж хямд авч цааш нь борлуулж байгаа үйлдэл нь МУ-ын Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан "Мөнгө угаах" гэмт хэрэгт хамааран тооцогдоно гэдгийг аж ахуй нэгж байгууллагууд ойлгох хэрэгтэй.

- МNS 5274:2017 барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, нийтлэг шаардлага” шинэчлэгдсэн нь цагдаагийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа сайжирч гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарна гэж бодож байна гэв.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна