/ / ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА АЛБА ХААГЧДЫН МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ СУРГАЛТЫГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАРТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА АЛБА ХААГЧДЫН МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ СУРГАЛТЫГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАРТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжуудын хэрэгжилттэй танилцах, сургалт зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газарт ажиллаа.

Энэхүү үйл ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 30-наас 2018 оны 06 дугаар сарын 02-ны хооронд дөрөв хоногийн хугацаатай зохион байгуулсан юм.

Шалгалтаар алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэг, сэтгэн бодох чадвар, ур чадвар, бие бялдар гэсэн төрлүүдээр шалгалт авч, алба хаагч нэг бүрийн мэдлэгийн түвшинг тогтоож, тасаг, албадын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч ажилласан юм.

Мөн энэ үеэр шалгалтын бүрэлдэхүүн орон нутгийн иргэдтэй уулзах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаарх санаа бодлыг сонсон, үйл ажиллагаандаа тусгах ажлын хүрээнд иргэдээс санал авах тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага болон байгууллагын цахим сайтаар мэдээллийг түгээн ажилласан үр дүнтэй ажил боллоо

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна