/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / “ХӨНГӨН АТЛЕТИК”-ИЙН ТЭМЦЭЭНД ЭРГҮҮЛ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ

“ХӨНГӨН АТЛЕТИК”-ИЙН ТЭМЦЭЭНД ЭРГҮҮЛ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудын аварга шалгаруулах “Хөнгөн атлетик”-ийн тэмцээнд Эргүүл хамгаалалтын газрын баг тэргүүн байр эзэллээ. Дэд байрт Дотоодын цэргийн 805 дугаар анги, гуравдугаар байрт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн баг шалгарав.

Энэ жилийн тэмцээнийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын нэрэмжит болгон Даланзадгад суманд зургаадугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 18 байгууллагын 136 тамирчин спортын 10 төрөлд 33 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.

Мөн тэмцээний үеэр шилдэг тамирчдыг шалгаруулж эмэгтэйчүүдийн төрөлд  Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын тамирчин цагдаагийн ахлах ахлагч Ч.Наранцэцэг тодорч, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын тамирчин цагдаагийн дэд ахлагч Т.Хашбат эрэгтэй шилдэг тамирчин болов.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна