/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / "ЭРҮҮЛ ЦАГДАА" ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

"ЭРҮҮЛ ЦАГДАА" ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Цагдаагийн алба хаагч, ажилтанд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зөв аж төрөх ёс, зан үйлийг төлөвшүүлэх , эрүүл мэндийг дэмжих замаар эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйг бэлтгэх зорилгоор “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөр нь алба хаагч, ажилтанд эрүүл зөв хоололт, хорт зуршлаас татгалзах, багасгах сэдэл төрүүлэх , хөдөлгөөн дутагдлаас сэргийлэх зэрэг  хувь хүн эрүүл мэнддээ хандах хандлагыг өөрчлөх зорилготой. Мөн цагдаагийн байгууллага нь төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран алба хаагчийг  эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах, эрүүлжүүлэх  боломж нөхцөлийг бий болгох. Алба хаагч, ажилтны сэтгэл санааны байдлын түвшин, стресс үүсгэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох сэтгэл зүйн цогц судалгаа авч, тус бүр сэтгэл зүйн тодорхойлолт алба хаагч нэг бүрчлэн танилцуулж, нэгдсэн дүнгийн боловсруулалт хийх ач холбогдолтой юм.

Хөтөлбөр хэрэгжсэнээр сургалт, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, стресс тайлах аргыг эзэмшүүлснээр ажлын бүтээмж дээшлэн алба хаагч, ажилтан эрүүл зөв амьдрах дадал хэвшилтэй болно.

“Эрүүл цагдаа” хөтөлбөрийг танилцуулах арга хэмжээг Улаанбаатар цагдаагийн хүрээний анги, байгууллагуудад 2018 оны 06 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд, орон нутагт 06 дугаар сарын 16-26-ны өдрүүдэд эмч, сэтгэл зүйч нарын баг зохион байгуулж байна.

 

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна