/ Олон нийтийн цагдаа / Эрх үүрэг / БУЛГАН АЙМАГТ "ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2016" ТЭМЦЭЭН БОЛЛОО

БУЛГАН АЙМАГТ "ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2016" ТЭМЦЭЭН БОЛЛОО

 

            Цагдаагийн байгууллагын хэмжээнд хэсгийн байцаагч нарын албандаа хандах хандлага, албаны үнэлэмжийг дээшлүүлэх, ажил мэргэжлийн ур чадварыг шалгах, шилдэг алба хаагчийг шалгаруулах “Хэсгийн байцаагч-2016” тэмцээнийг Булган аймаг дахь цагдаагийн газарт зохион байгууллаа.

 Тус тэмцээнийг Булган аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, аймгийн Соёлын ордон, болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоонд тулгуурлан тус аймгийн цагдаагийн газартай хамтран мэргэжлийн түвшинд зохион байгуулсан юм.

 Тэмцээнд төв, орон нутгийн цагдаагийн 38 газар, хэлтсээс тус бүр нэг хүн оролцож “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд түшиглэсэн хамтын ажиллагаа, захиргааны хяналт тогтоох, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэсгийн байцаагч, эргүүлийн үйл ажиллагааг сайжруулах, оновчтой зохион байгуулах, шинэ түвшинд хүргэх санал, дүгнэлт” гэсэн сэдвүүдээр эссэ бичжээ.

 Мөн “Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Гэмт хэргээс урдчилан сэргийлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зэрэг арав гаруй хуулиудаар 20 асуулт бүхий хууль эрх зүйн мэдлэгийг шалгалт өгсөн байна.

Үүний зэрэгцээ гадаад хэлний мэдлэг, цахим сан, хэрэглээний програм хангамжийн ашиглалтын байдал зэргээр  компьютерийн мэдлэг, албаны галт зэвсэг хэрэглэх ур чадвар, бие бялдарын бэлтгэлжилт, автомашин, мотоцикль жолоодох ур чадварыг шалгах зэрэг нийт 7 төрлөөр амжилттай өрсөлдөж, төрөл тус бүрийг бага онооны системээр дүгнэж байр эзлүүлсэн юм.

 

Мөн хэсгийн байцаагч 2016 тэмцээний хүрээнд “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”, Хууль зүйн яам, Цагдаагийн байгууллагаас 2016 онд хэрэгжүүлэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Олон нийтийн цагдаагийн ажилтныг чадавхжуулах сургалт”-ын зохион байгуулж, Булган аймгийн 10, Орхон аймгийн 25, нийт 36 олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг хамруулан чадавхжуулах сургалтыг  зохион байгуулж, “Батламж”-ийг гардууллаа.

Дээрх аймгуудад Олон нийтийн цагдаагийн ажилтныг томилон ажиллуулснаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан хор холбогдлыг олон нийтэд таниулан сэрэмжлүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэх, эргүүлийн үүрэг гүйцэтгэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслалцаа үзүүлэх чиглэлээр ажилласаны үр дүнд гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил 10.0-12.8 хувиар, бусад газар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил 48.6 хувиар, танхайрах, малын хулгай тус бүр 30 хувь, булаах 80 хувь, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 25 хувь, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 46.4 хувь, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 

 Тус сургалтыг зохион байгуулахад багийн Засаг дарга нар болон цагдаагийн газраас олон нийтийн цагдаагийн ажилтнуудаа сургалтанд бүрэн хамруулж, сургалтын танхим, техник хэрэгсэл бусад шаардлагатай нөхцөл бололцоогоор бүрэн хангаж, туслан хамтран ажиллажээ.

 

            “Хэсгийн байцаагч 2016” тэмцээний тэргүүн байранд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Баторших, дэд байранд Төв аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч, В.Баяр, гуравдугаар байранд Дундговь аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэвэлмаа  нар тус тус амжилтай оролцож, эхний гурван байранд шалгарч, цом, өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнуулжээ.

 

            ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН АЛБА ХААГЧ НАРТАА АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ

 

Статистик мэдээ
  • 2017 оны 2 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 34784
    Гэмт хэрэг: 2079
    Захиргааны зөрчил: 102207
    Согтуугаар саатуулагдсан: 6568
  • 2017 оны 1 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 45607
    Гэмт хэрэг: 2773
    Захиргааны зөрчил: 121481
    Согтуугаар саатуулагдсан: 7508
  • 2016 оны 12 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 44333
    Гэмт хэрэг: 2072
    Захиргааны зөрчил: 93549
    Согтуугаар саатуулагдсан: 8342
  • 2016 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 41378
    Гэмт хэрэг: 2243
    Захиргааны зөрчил: 94916
    Согтуугаар саатуулагдсан: 6820
  • 2016 оны 11 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 41325
    Гэмт хэрэг: 2485
    Захиргааны зөрчил: 93857
    Согтуугаар саатуулагдсан: 7248
Эрэн сурвалжилж байна