news-sar-shine-copy

Өргөдөл, гомдол гаргах
...Иргэн та цагдаад хандах бол... Хэвлэх И-мэйл
-  Цагдаагийн ерөнхий газрын даргад санал хүсэлт, гомдол, мэдээллийг амаар болон бичгээр гаргаж болно. Цахилгаан шуудан, утас, факс, интернэт, холбоо мэдээллийн бусад хэрэгсэл ашиглан ирүүлж болно.

-  Цагдаагийн ерөнхий газрын удирдлага 7 хоног бүрийн "Даваа" гаргийн 16 цагаас иргэдийг хүлээн авч, уулзан, санал, хүсэлтийг сонсож, гомдол, мэдээллийг авч шийдвэрлэж  байна. Мөн ажлын өдрүүдэд ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Нансал 313 тоот өрөөнд иргэдийн санал, хүсэлт, гомдол, мэдээллийг хүлээн авна.

-  Шаардлагатай бол 70111391, 264305 дугаарын утсаар болон www.police.gov.mn цахим хуудсаны "Өргөдөл, гомдол гаргах" хэсэгт хандаж болно.

-  Бичгээр гаргасан гомдол, мэдээлэлд оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, хамтран гомдол, мэдээлэл гаргаж буй тохиолдолд бүгд тус тусын гарын үсгийг зурсан байна.

-  Та холбоо барих утасныхаа дугаарыг бичихээ мартуузай.

 
Гомдол, мэдээллийг дараах хэлбэрээр хүлээн авч шийдвэрлэнэ Хэвлэх И-мэйл
- Цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой /цагдаагийн алба хаагч архи уусан, бусдыг зодсон, эрүүгийн хэрэг материалын хугацаа хэтрүүлсэн зэрэг хүний эрх, эрх чөлөө, цагдаагийн алба хаагчийн ёс зүй зөрчсөн/ гомдол, мэдээлэл. Үүнийг Нийслэлийн цагдаагийн газрын жижүүрийн албаны шуурхай удирдлагын төвийн 126 дугаар утсаар мэдээлэл өгөх буюу ёс журам сахиулах хэсэгт хандаж болно. - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл. Мөн Нийслэлийн цагдаагийн газрын жижүүрийн албаны шуурхай удирдлагын төвийн 102 дугаар утсанд 24 цагийн туршид өгч болно. Гомдол, мэдээллийг Монгол улсын Эргүүгийн байцаан шийтгэх хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2002 оны 338 дугаар тушаалын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар шалгуулан 30 хоногт багтаан хариу өгөх болно.

- Иргэд, байгууллагаас Цагдаагийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан санал, хүсэлт -/цагдаагийн байгууллагад ажилд орох, сургуульд суралцах, тэтгэвэр тэтгэмж хүсэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаарх/-ийг гаргаж болно.

- Энэ санал, хүсэлтийг "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай" Монгол Улсын хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 278, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2002 оны 337 дугаар тушаалын дагуу 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.

- Шаардлагатай тохиолдолд Цагдаагийн ерөнхий газрын удирдлага 30 хоногоор нэмж сунгаж болно.

 


button-tsb
button-martahgvi
button-elselt
button-irged
button-law
button-tender
button-todor
button-arhib
police-90
dotood-90

Спортын наадам

sportiin-ih-naadam-2011
alsiin-haraa
erhem-zorilgo
Uria
Vilcgilgeenii-standart
2012-hudaldaa-tulubluguu

"Цагдаагийн байгууллага иргэдийг сонсож байна" шууд нэвтрүүлэг

- Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг иргэдээс хүлээн авч шийдвэрлэх чиглэлээр "Цагдаагийн байгууллага иргэдийг сонсож байна" шууд нэвтрүүлгийг "Авто радио 96.3ФМ"-ээр 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нээж, нэвтрүүлгийг сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт 12.00-13.00 цагт тогтмол явуулж байна.

Хайлт

aboutMPLC

Нэвтрэх



irgediin-hubaari-220

baitsaagchKOM

hayag-utas

126-250

bannerTZ

NeeltteiZasaglalPmisGOVXZDXYamIAAC

ETSGBanner-Murdunbanner-NJHHGZTSG
SATGb-mstNTSGb-autobaaz
Banner-SWATDHSHABHbayanulgiidarhan-banner
dornod-aimag-bannerbanner-dornogobiuvurhangaiplclink-tub-aimag
khentiitumurzam-logobayanzvrkh