news-sar-shine-copy

Иргэдэд, олон нийтэд
Зам тээврийн осолд холбогдсон бол хаана хандах вэ? Хэвлэх И-мэйл

mashinosol

 

 

 

 

 

 

 

Хэрвээ та авто тээврийн осолд холбогдсон бол харъяа нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн тасагт хандана.

- Сүхбаатар дүүрэг 93021440

- Чингэлтэй дүүрэг 93021640

- Баянгол дүүрэг 93021341

- Хан-Уул дүүрэг  93021240

- Баянзүрх дүүрэг 93021140

- Сонгинохайрхан дүүрэг 93021540  утсаар мэдэгдэх буюу Замын цагдаагийн газрын жижүүрийн 124, 70112100, 93021121 дугаарын утсанд хандана уу.
 
Ял шийтгэгдсэн эсэх тухай "Тодорхойлолт"-ыг олгох тухай Хэвлэх И-мэйл
Иргэдэд хүргэх зар, сонордуулга, сэрэмжлүүлэг:

Мэдээлэл, судалгааны төвөөс ял шийтгэгдсэн эсэх тухай "Тодорхойлолт"-ыг олгохдоо:

*        Иргэдээс иргэний үнэмлэх, 16 насанд хүрээгүй иргэнд төрсний гэрчилгээ, эсвэл Иргэний бүртгэл мэдээллийн үндэсний төвийн иргэний баримтын төв архивын төрсний бүртгэлийн лавлагаа, гадаадын иргэдэд тухайн улсын гадаад паспорт, цагаач иргэдэд байнга оршин суух үнэмлэх зэргийг үндэслэнэ.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу шүүхээр ял шийтгэгдэж байсан хүмүүст ял шийтгэгдсэн эсэх тухай лавлагаа олгохдоо:

*        Ялтайд тооцогдох хугацаа дууссан тохиолдолд "Тодорхойлолт"-ыг ял шийтгэлгүй гэж олгох ба тухайн этгээдийн урьд ял шийтгэгдэж байсан тухай мэдээлэл манай санд бүртгэлтэй хэвээр байна.

*         Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад тухайн этгээдийн ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа дууссанаас үл хамаарч ялтай байдлыг хэвээр гаргаж өгнө.

*       "Тодорхойлолт" нь олгосон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хүчин төгөлдөр байна.

*        Орон нутгийн иргэд тодорхойлолт авахаар бол иргэний үнэмлэхний хуулбар, мөнгө тушаасан баримт зэргийг орон нутгийн цагдаагийн байгууллагаар дамжуулан авч болно.

Анхааруулах нь:

Ял шийтгэгдэж байсан хүмүүс тодорхойлолтыг өөрийн биеэр ирж авч байх шаардлагатай.


 
Захиргааны эрх зүйн зөрчлийн талаар иргэдэд өгөх зөвлөгөө Хэвлэх И-мэйл
-    Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйлд "Монгол улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил гэнэ " гэж зааж өгсөн.

- Иргэн та Захиргааны хариуцлагын тухай хуулиар тогтоосон хэм, хэмжээг зөрчсөн тохиолдолд торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийг үндсэн болон нэмэгдэл, хууль бусаар олсон орлого буюу эд зүйл хураах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр хэрэглэнэ.

 
Цагдаагийн байгууллагад ажиллах, суралцахыг хүссэн иргэнд тавигдах нийтлэг шаардлага Хэвлэх И-мэйл
Цагдаагийн байгууллагад ажиллах, суралцахыг хүссэн иргэнд тавигдах нийтлэг шаардлага

* Цагдаагийн байгууллагад ажиллах, суралцахыг сайн дураар хүссэн 18 насанд хүрсэн Монгол улсын иргэн,
* Тухайн нийслэл, аймаг, сум, дүүрэгт оршин суух хаягийн бүртгэл хийгдсэн иргэний үнэмлэхтэй,
* ажиллаж сурч байсан хамт олон, оршин суугаа газрын иргэдийн дунд нэр хүндтэй,
* ял шийтгэл эдэлж байгаагүй.
* гэр бүлийн орлого нь тухайн жилд тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингээс дээгүүр орлоготой, өр төлбөргүй, өөрийн гэр орон сууцтай байх
* дунд тушаалын алба хаагчаар 30, цагдаа, дотоодын цэргийн улирсан алба хаагчаар 25 хүртэл насны иргэнийг авч ажиллуулна. Ажил мэргжлийн шаардлагаар хуулийн бусад байгууллагаа шилжүүлэн авах болон аж ахуй, үйлчилгээний албанд дээрхи наснаас хэтэрсэн хүнийг ажиллуулж болно.

 

 
Иргэн танд Хэвлэх И-мэйл

irged1

ИРГЭН ТАНД

-       Цагдаагийн байгууллага Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Улсын Их Хурлын 2002 оын 41 дүгээр тогтоолоор баталсан "Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

-      Бие бүрэлдэхүүний дунд авлига, хээл хахууль, шан харамж, хүнд суртлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дээрх асуудал гаргасан цагдаагийн алба хаагчийн тухай гомдол, мэдээллийг 126 дугаарын утсаар хүлээн авч байна.


ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 3-с 1
button-tsb
button-martahgvi
button-elselt
button-irged
button-law
button-tender
button-todor
button-arhib
police-90
dotood-90

Спортын наадам

sportiin-ih-naadam-2011
alsiin-haraa
erhem-zorilgo
Uria
Vilcgilgeenii-standart
2012-hudaldaa-tulubluguu

"Цагдаагийн байгууллага иргэдийг сонсож байна" шууд нэвтрүүлэг

- Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг иргэдээс хүлээн авч шийдвэрлэх чиглэлээр "Цагдаагийн байгууллага иргэдийг сонсож байна" шууд нэвтрүүлгийг "Авто радио 96.3ФМ"-ээр 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нээж, нэвтрүүлгийг сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт 12.00-13.00 цагт тогтмол явуулж байна.

Хайлт

aboutMPLC

Нэвтрэх



irgediin-hubaari-220

baitsaagchKOM

hayag-utas

126-250

bannerTZ

NeeltteiZasaglalPmisGOVXZDXYamIAAC

ETSGBanner-Murdunbanner-NJHHGZTSG
SATGb-mstNTSGb-autobaaz
Banner-SWATDHSHABHbayanulgiidarhan-banner
dornod-aimag-bannerbanner-dornogobiuvurhangaiplclink-tub-aimag
khentiitumurzam-logobayanzvrkh