Үйлчилгээний төрөлТусгай хэрэгсэл үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулж ирэх зөвшөөрөл
Шийдвэрлэх журам: ТЕГ, ГЕГ, ЦЕГ-ын дарга нарын 2017 оны А/52/А/148/А/123 дугаар тушаалаар хамтран баталсан “Тусгай хэрэгсэл үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулж ирэх зөвшөөрөл олгох журам
Хугацаа: Ажлын 5 хоног. 
Бүрдүүлэх баримт бичиг:
1. Тусгай хэрэгсэл хилээр нэвтрүүлэх тухай албан хүсэлт
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
3. Гэрээт харуул хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар
4. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, оршин суух хаягийн тодорхойлолт
5. Тусгай хэрэгсэл үйлдвэрлэх, дуурайлган хийх бол үйл ажиллагаа явуулах газрын байршил, тоног төхөөрөмж, түүний гэрэл зураг
6. Ажиллах боловсон хүчний танилцуулга
7. Хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч, ажилтны ял шийтгэл эдэлж байсан эсэх тухай лавлагаа.
8. Тусгай хэрэгсэл нь техникийн норм, дүрэм, стандарт, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байх бөгөөд холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт, үйлдвэрлэгчийн тодорхойлолтоор баталгаажсан нотломж баримт
9. Гадаад улсаас оруулах тусгай хэрэгсэл нь үйлдвэрлэгч улсын стандарт, техникийн норм, дүрэм, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан, үйлдвэрлэгчийн техникийн тодорхойлолтоор баталгаажсан нотломж баримт

 

 

     Тусгай хэрэгсэл үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулж ирэх зөвшөөрөл

 

 

 


Зөвшөөрлийн загвар: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/74 дүгээр тушаалаар баталсан зөвшөөрлийн
загварууд

Төлбөр:
1. хураамжийн баримт /төрийн сан 100900000701 дансанд 500.000 төгрөг тэмдэгтийн хураамж/
2. Гадаадын иргэн ан агнах зорилгоор Монгол улсын хилээр галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл нэвтрүүлэх, гаргах /төрийн сан 100900000701 дансанд 250.000 төгрөг/
3. Иргэн, хуулийн этгээд уралдаан, тэмцээнд оролцох зорилгоор Монгол улсын хилээр галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл нэвтрүүлэх, гаргах /төрийн сан 100900000701 дансанд тэмдэгтийн хураамжийн 25’000 төгрөг/
4. Монгол улсын иргэн худалдааны төв, гадаад улсаас галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан авах, улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл /ЦЕГ-ын тодорхойлолтын мөнгөн шилжүүлгийн баримт /төрийн сан 100900012027 дансанд тодорхойлолтын үнэ 1000 төгрөг/
Хураамж: Төлбөргүй.
Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу.
Төлбөр төлөх дансны мэдээлэл: Бүрдүүлэх материалын жагсаалтад үйлчилгээ үзүүлэх төлбөрийн данс байршуулсан.
1. Сунгах: 
Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар 5.5 дахь заалт
2. Түдгэлзүүлэх: Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэхь заалт
3. Сэргээх: Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэхь заалт
4. Хүчингүй болгох: Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт
5. Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа: Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.10 дахь хэсэг “Галт зэвсэг ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх”, мөн хуулийн 2 дугаар бүлгийн 2.2 зүйлийн 1-д “..тусгай зөвшөөрлийг 5 жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгоно” гэж заасны дагуу  “Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай, худалдан борлуулах төвөөс галт зэвсэг худалдан авах, улсын хилээр нэвтрүүлэх  нэг удаагийн шинжтэй энгийн зөвшөөрлийг тус тус олгож байна.
6. Хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Өнөөдрийн байдлаар хүчингүй болгосон тусгай болон энгийн зөвшөөрөл байхгүй.

Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос