Тус төвөөс Цагдаагийн албаны тухай хуулийн 13.1 дэх хэсэгт заасан захиргааны хяналтын хүрээнд Тэсэрч, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журам, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код 607-д заасныг үндэслэн хуулийн этгээдийн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх тээврийн хэрэгсэлд энгийн зөвшөөрөл олгох үйлчилгээг үзүүлж байна.
Үйлчилгээний  төрөл: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх тээврийн хэрэгсэлд олгох  энгийн зөвшөөрөл.
Шийдвэрлэх журам: “Зөвшөөрлийн тухай хууль”-ын 8 дугаар зүйл 8.2.7.1, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль”-ын 14 дүгээр зүйл 14.1, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хамтарсан А/246, А/189 дүгээр тушаалаар баталсан “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журам”
Хугацаа: “Зөвшөөрлийн тухай хууль”-ын 5 дугаар зүйл 5.2 дахь хэсэгт заасан хугацаанд.
Бүрдүүлэх баримт бичиг:
1. Зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийн албан бичиг.
2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ. /хуулбараар/
3. 
Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл. Тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгсэл импортлох, худалдах, үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн зориулалттай тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэх, тээвэрлэх г.м /хуулбараар/
4. Тухайн ангилалд тохирох жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэх. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг 3-аас дээш жил тасралтгүй жолоодсон байх. /хуулбараар/
5. Аюултай ачаа ачих болон тухайн ангилалд тохирох  мэргэшсэн жолоочийн хүчин төгөлдөр үнэмлэх. /хуулбараар/
6. Тэсрэх материалтай харьцаж ажиллах эрхийн үнэмлэх. /хуулбараар/
7. Эрүүл мэндийн үзлэгийн хуудас./эх хувиар/
8. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ. Тухайн аж ахуйн нэгжийн бүртгэлтэй. / хуулбараар/
9. Тээврийн хэрэгслийг стандартын дагуу тусгайлан тоноглосон тухай аж ахуйн нэгжийн тодорхойлолт, уг тээврийн хэрэгслийг 4 талаас нь авсан фото зураг. /Албан бичиг ирүүлсэн үед авсан зураг байх/
10.
Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд орж тэнцсэн дүгнэлт. /Тухайн жилдээ 2-оос доошгүй удаа техникийн үзлэгт хамрагдсан байх/
11. Автотээврийн хяналтын улсын байцаагчийн аюултай ачаа ачих стандарт шаардлага хангасан тухай дүгнэлт. /эх хувиар/
12. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлтэй харьцах талаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн талаар нотломж.
13. Автотээврийн хэрэгслийн албан татвар төлсөн тухай нотломж. /хуулбараар/
14. Жолоочийн хариуцлагын даатгал, авто тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсан нотломж. /хуулбараар/
15. Энэ журмын 4.1, 4.2-т заасан тээврийн хэрэгсэлд тавих шаардлага, тээврийн хэрэгслийн иж бүрдлийг шалгасан тухай нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын тодорхойлолт. /эх хувиар/
16. Хуулийн этгээдийн болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө. /нотломж хуулбараар/
17. Хуулийн  этгээд энэ журмын 4.3, 4.4, 4.5, 6.6 дахь нөхцөл шаардлагыг хангасан талаар нотломж, баримт бичиг. /хуулбараар/

Зөвшөөрлийн загвар: “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журам”-ын 10 дугаар зүйл 10.2-т заасан Маягт №1 загвар.



Төлбөр:  Үгүй
Хураамж: Үгүй
Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ: Үгүй
Төлбөр төлөх дансны мэдээлэл: Үгүй
Зөвшөөрөл олгох, сунгах үндэслэл, журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-.5.5 дахь хэсэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хамтарсан А/246, А/189 дүгээр тушаалаар баталсан “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журам”-ын 10 дугаар зүйлд зааснаар зөвшөөрөл олгох буюу сунгана.
Түдгэлзүүлэх, Сэргээх, Хүчингүй болгох үндэслэл, журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-.6.4 дэх хэсэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хамтарсан А/246, А/189 дүгээр тушаалаар баталсан “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журам”-ын 10 дугаар зүйлд зааснаар зөвшөөрлийг түдгэлзүүлэх буюу сэргээж хүчингүй болгоно.
Олгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Зөвшөөрлийн тухай хууль, Засгийн газрын 2023 оны 233, 251 дүгээр тогтоолуудад заасанчлан Цагдаагийн байгууллагаас олгож байгаа тусгай болон энгийн зөвшөөрлийг Сангийн яам, Гааль татварын ерөнхий газрын хариуцах License.mn сайтад 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бүртгэж  2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх зөвшөөрлийг нийт 368 тээврийн хэрэгсэлд 3 жилээр олгосон байна.
Сунгасан зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Зөвшөөрлийн тухай хуульд заасанчлан 3 жилээр сунгасан зөвшөөрөл байхгүй.
Түдгэлзүүлсэн, зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Зөвшөөрлийн тухай хуульд заасанчлан түдгэлзүүлсэн зөвшөөрөл байхгүй.
Сэргээсэн зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Зөвшөөрлийн тухай хуульд заасанчлан сэргээсэн зөвшөөрөл байхгүй.
Хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Зөвшөөрлийн тухай хуульд заасанчлан хүчингүй болгосон зөвшөөрөл байхгүй.
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацааны мэдээллийг 
энд дарж харна уу!

 

Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос